Итгэл бататгасан 14 жил

ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ЗОРИЛГО
Үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээг цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийн, эргэн мэдээлж бодлого боловсруулагч,
шийвэр гаргагч нарыг нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба (ТСА) нь 2013 онд төвийн ерөнхий захирлын 103 тоот тушаалаар Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын удирдлага дор 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. ЭМС-ын 2014 оны 139 тоот тушаалаар ТСА-ны үйл ажиллагааны журам батлагдаж 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн цахим шуудан, цахим
хаяг, утастай болж аймаг, нийслэлийн Улсын болон Хувийн хэвшлийн 55 эрүүл мэндийн байгууллагаас 7 хоног бүр “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээ” авч
эхэлсэн. ТСА нь үндэсний хэмжээнд эхийн эндэгдэл; э хийн ноцтой хүндрэл; амьгүй төрөлт; нярайн эрт үеийн эндэгдэл; нярайн хожуу үеийн эндэгдэл; нялхсын эндэгдэл;
тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл; нярайн төрөлхийн хөгжлийн гажиг; тав хүртэлх насны хүүхдийн төрөлхийн хөгжлийн гажиг; өсвөр үеийн эрүүл мэнд; хүүхдийн нүдний эрүүл мэнд; ЖСАХ-ийн мэдээллийг цулуулж нэгтгэн, дүн шинжилгээ хийж, эргэн мэдээлж бодлого боловсруулагч, шийвэр гаргагч нарыг нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
✓ Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдлийн тохиолдолд дүн шинжилгээ хийж, үр дүнг хагас, бүтэн жилээр
ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх;
✓ Эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын цахим хурлыг сар тутам эмнэлзүйч эмч нартай хамтран зохион байгуулах;
✓ Эрүүл мэндийн байгууллагын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэдээлэлцуглуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдэж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
✓ Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг боловсруулж тархаах.
