сарын 29-ны өдрийн 439 тоот тушаалыг үндэслэл болгон хуучнаар ЭНЭШТ-ийн Ерөнхий захирлын 2010 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар 16 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба байгуулагдаж байсан. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь төвийн хэмжээнд 39 тасаг нэгжид
оношлоогоо эмчилгээнд ашиглаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, гемодиализын хэсэг, эмнэлгийн хийн хангамж (хүчилтөрөгч, нүүрс хүчлийн хий, азот, гели, агаар, ваакуум) хэсгийн хариуцаж ажиллаж байна.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэсэг:
Төвийн хэмжээнд ашглаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн аюулгүй ажиллагааг тасралтгүй хариуцаж ажиллах;
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн мэдээллийн цахим санд оруулантогтмол хөтлөлт хийх;
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, төлөвлөлтийн талаар нэгдсэн мэдээллээр хангах;
• Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн захиалга хийх;
• Үзлэг, засвар үйлчилгээ хийхдээ тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс ирүүлсэн техникийн бичиг баримт, мөрдөгдөж буй стандарт, удирдамжуудыг мөрдөж ажиллах;
• Техникийн үзлэгийг тогтмол хийж, техник ашиглалтын паспортын тэмдэглэлийг стандартын дагуу хөтлөх;
• Эмчилгээний бусад тасгуудын тоног төхөөрмжтэй харьцан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжлтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулах;
• Эмнэлгийн хэмжээнд ашиглагдаж байгаа нийт тоног төхөөрөмжийг хүлээн авах, суурилуулах, үйл ажиллагаанд оруулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, үзлэг үйлчилгээ хийх, холбогдох маягт, баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлөх, инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавих;
Хүчилтөрөгчийн хэсэг:
• Хүчилтөрөгчийн үйлдвэрийг хэвийн найдвартай байдлаар хангаж, хугацаат сервис үйлчилгээг тогтмол хийж хүчилтөрөгчөөр тасаг нэгжүүдийг тасралтгүй хангах;
• Эмнэлгийн хийн хангамжийн хэсэг нь төвийн хэмжээнд ашиглагдаж буй хүчилтөрөгчийн болон хийн хангамжийн аюулгүй ажиллагааг 24 цагаар тасралтгүй ханган ажиллах;

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба 2024 он
Хүний нөөц:
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2025 оны А/01 тоот тушаалаар батлагдсан орон тоо эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь албаны дарга - 1, инженер - 6, хүчилтөрөгчийн инженер - 1, хүчилтөрөгчийн станцын цэнэглэгч - 8, техникч - 2 нийт 18 мэргэжилтий орон тоотой ажиллаж байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн бүрэлдэхүүн: