Итгэл бататгасан 14 жил

Тасгийн зорилго:
Эмчилгээний хоол судлалын тасаг эх, хүүхдэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан өвчтөний онош, биеийн байдал, эмчилгээний онцлогт тохирсон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шим тэжээлтэй, чанар хүртээмжтэй эмчилгээний зориулалт бүхий хоолоор үйлчлэх үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, дэлхийн жишиг хандлагыг эрхэмлэн ажиллана. Үйл ажиллагааны үндсэн чиглэл Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний тухай хууль, түүнд нийцүүлэн
гаргасан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх Монгол улсын стандарт, дүрэм, журмын хүрээнд хэвтэн эмчлүүлэгч нарт өвчний үе шатанд нь тохирсон, тодорхой найрлага бүхий хоолыг жор технологийн дагуу бэлтгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчлэн эрүүлжүүлэх, эмчилгээг дэмжин эрүүлжүүлэх зорилгоор ЭМС 2023 оны А440 тушаалын дагуу эмнэлзүйн хоол эмчилгээний хоолыг үйлдвэрлэж түгээх ба хоол шим тэжээлийн тухай сургалтыг зохион байгуулах, зөв хооллох дадал зуршлыг бий болгох.Тасгийн бүтэц, хүний нөөц: Эмчилгээний хоол судлалын тасаг нь тасгийн эрхлэгч 1,
хоол зүйч 1, технологич 1, ахлах тогооч 2, тогооч 13, туслах ажилтан 3, үйлчлэгч 2 бүгд 23 орон тоотой мэргэжлийн баг ажилладаг.
Үйл ажиллагаа
Эмчилгээний хоол судлалын тасаг нь эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн гэсэн 2 үндсэн хэсгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2 хэсэг нь хүнсний бүтээгдэхүүнийг тус тусдаа
боловсруулдаг. ХЭ-ийн гал тогоо нь өдөрт дунджаар 400-500 гаруй хүнд, ЭБЭЭ-ийн гал тогоо нь 200-250 хүнд өдөрт 3-4 удаагийн хоол ундаар үйлчилж байна. Үйлчилгээний хүрээ: Хэвтэн эмчлүүлэгчид болон тусгай дэглэмт өвчтөнүүд
