Итгэл бататгасан 14 жил

ЭМТҮЧАБА-ны үйл ажиллагааны чиглэл
ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба (ЭМТҮЧАБА) нь чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн тусламж
үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдалд дотоодын дэмжлэгт хяналт
тавих, тусламж үйлчилгээний тохиолдол (хуучин нэрээр алдаа) - оос урьдчилан сэргийлэх, тохиолдол гарсан үед нэргүй болон зэмлэн буруушаагаагүй аргаар бусдын алдааг давтахгүй орчин бүрдүүлэх, эрсдэлийг удирдах, чанар сайжруулах арга хэрэгслийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах, үр дүнг тооцох талаар эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлийг тус тус гол болгон, бие даасан зохион байгуулалтаар ажилладаг.
Чанарын алба байгуулагдсан нь
Чанарын алба нь анх ЭМС-ын 2007 оны 275 тоот тушаал “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах тухай”-аар орон тооны бус Чанарын
албыг бие даасан орон тооны алба болгон өөрчилж, улмаар ЭМС-ын 2010 оны 225 тоот тушаал, Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 тоот тушаалаар ажиллаж байсан. Үүнтэй уялдан төвийн Чанарын алба нь ЭНЭШТ-ийн захирлын 2005 оны 39, 2008 оны 63, 2009 оны 99, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2011 оны 244, 2012 оны 111, 2014 оны 150, 2016 оны А/16, 2017 оны А/09 тоот тушаалаар тухайн цаг үетэйгээ нийцэн үйл ажиллагаа нь өргөжин
ажиллаж байсан. Чанарын алба нь байгуулагдсан цагаасаа “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба” (ЭТҮЧА) нэртэйгээр ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 116/A/565 дугаар тушаал “Дүрэм батлах тухай”-аар “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба” (ЭМТҮЧАБА) болж, нэр өөрчлөгдөн, үйл ажиллагаа нь өргөжсөн. Үүнтэй холбогдуулан төвийн Чанарын алба нь ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/158 тоот тушаал “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дүрэм батлах
тухай”-ын дор ажиллаж байна.ЭМТҮЧАБА-ны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт