Бөөрний мэс заслын тасаг нь Монгол улсын хэмжээнд хүүхдэд бөөрний мэс заслын төрөлхийн болон олдмол эмгэгүүдийн үеийн оношлогоо, эмчилгээний цогц
тусламж үйлчилгээг явуулдаг цор ганц тасаг юм. ЭХЭМХЭШУНТ-ийн захирал Д.Малчинхүүгийн 1990 оны 6-р сарын тушаалаар бөөрний мэс заслын 30 ортой анхны тасаг байгуулагдаж тасгийн эрхлэгчээр Б.Энхравдан, зөвлөх эмчээр Л.Санжаахүү, эмчлэгч эмчээр Г.Эрдэнэцэцэг, Ч.Гансүх нар ажиллаж эхэлсэн.
Тасгийн бүтэц, бүрэлдэхүүн:
Бөөрний мэс заслын тасаг нь нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас Зөвлөх эмч, тасгийн эрхлэгч-1, Их эмч-4, Ахлах сувилагч-1, боолтын сувилагч-1, сувилгаа хариуцсан сувилагч-1, ээлжийн сувилагч-4, үйлчлэгч-1 тус тус ажиллаж ажиллаж байна. Үүнээс зөвлөх зэрэгтэй эмч 1, тэргүүлэх зэргийн эмч 2, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, ахлах зэргийн сувилагч 4 байна. АУ-ны магистрын зэрэгтэй эмч-3, докторантурт суралцаж байгаа эмч-2 байна. Тус алба нь 1990 оноос хойш бие даасан мэс заслын тасаг болон ажиллахдаа хүүхдийн урологийн эмгэгийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлж жилдээ 35 орчим нэр төрлийн урологийн эмгэгийг оношлон, 40 гаруй нэр төрлийн 500 гаруй урологийн мэс заслуудыг хийж байна.