Итгэл бататгасан 14 жил

Хүүхдийн Ерөнхий мэс заслын тасаг нь 1956 оны 5-р сарын 7-ны өдрийн БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын 59 тоот тушаалаар Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын 40 ортой, 2 их эмч, дунд ба бага мэргэжлийн 18 ажилчинтай анх байгуулагджээ. Эдүгээ тус тасаг нь нийт мэс заслын 41 ортой, зөвлөх эмч-1, тасгийн эрхлэгч -1, эмчлэгч эмч -9, ахлах сувилагч -1, сувилагч-14 ажиллаж байгаа бөгөөд мэс заслын зөвлөх зэргийн тав, мэс заслын тэргүүлэх зэргийн хоёр, мэс
заслын ахлах зэргийн дөрвөн эмч, сувилахуйн тэргүүлэх зэргийн хоёр, сувилахуйн ахлах зэргийн нэг сувилагчийн бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Түүхийн явцад тус тасгаас Чих хамар хоолойн мэс засал (1968), Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ (1987), Цээжний мэс заслын (1989), Бөөрний мэс заслын (1990) тасгууд тус тус өрх тусгаарлан амжилттай ажиллаж байна. Жил бүр дунджаар 2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг ба 85,0 % нь мэс засал эмчилгээ хийгддэг байна. Яаралтай мэс засалын тусламж авахаар жилд 20000 хүүхэд, Хүүхдийн зөвлөх поликликийн мэс заслын кабинетаар 8000 гаруй хүүхэд үзүүлж зөвлөгөө авдаг. Нийт мэс заслын 66,0% нь яаралтай, 34,0% нь төлөвлөгөөт замаар хийгддэг. 2018 оноос өдрийн мэс заслын тусламжийг эхлүүлсэн бөгөөд одоо жилд дунджаар 5100 гаруй хүүхдэд өдрийн мэс заслын тусламж үзүүлдэг болжээ. Тус тасаг нь хэвлийн хөндий, бүдүүн, нарийн гэдэс, элэг, цөс, цөсний зам, нойр булчирхай, дэлүү, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн эмгэгийн үед болон яс, үе, арьсны эмгэгүүдийг мэс заслын аргаар эмчилдэг тасаг юм. Сүүлийн жилүүдэд бид дурангийн мэс заслыг амжилттай нутагшуулж байгаа ба 20 гаруй төрлийн эмгэгийг эмчилдэг болсон. Энэ оны байдлаар 10 нярай хүүхдэд дурангийн аргаар мэс засал эмчилгээг хийгээд байна.Мөн тус тасаг 2014 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хамтран хийсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 11 хүүхдэд амжилттай хийж эмчлээд байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 10 сарын 2-ны өдрийн 168 дугаар зарлигаар Д. Авирмэд эмчийн удирдсан багт “Хүүхдийн хоол боловсруулах эрхтний мэс засалын тулгамдсан асуудлыг хам шийдсэн нь” хамтын гарамгай бүтээл туурвисан учир Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн билээ. Хүүхдийн ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой мэс заслын эмчилгээний олон шинэ арга, аргачлал өөрийн оронд анхлан хэрэглэж нэвтрүүлсэн ба эрдэм судлалын ажлыг тасралтгүй хийсний дүнд ном товхмол, гарын авлага 30, удирдамж 72, илтгэл, судалгаа шинжилгээ 358, өгүүлэл 301, ховор тохиолдол 92, хэвлэлийн тойм 24
бичиж хэвлүүлсэн билээ. Цаашид бид хүүхдийн мэдрэлийн, согог засал, нөхөн сэргээх мэс заслын албыг үүсгэн байгуулахаар мэргэшлийн боловсон хүчнээ бэлтгэж
эхлээд байна
