Манай тасаг одоогоор зөвлөх эмч Ч.Цогт-Очир , зөвлөх эмч ХЭХ дарга Т.Болормаа, тасгийн эрхлэгч хүүхдийн зүрхний Ангиографийн их эмч Ж.Бат-Ундрах , их эмч Г.
Хонгор , их эмч Б.Батсуурь , их эмч Б.Бэхбат, их эмч Г.Нямсүрэн, их эмч Ч.Мөнхсолонго нар ажиллаж байна. Сувилахуйн баг бүрэлдэхүүнд ахлах сувилагч А.Наранцацрал, Ангиографийн сувилагч Э.Анхцэцэг , сувилгаа хариуцсан сувилагч Х.Ренчинмядаг , ээлжийн сувилагч нар болох Э.Нямаа, сувилагч Э.Уянга, сувилагч Л. Ихзаяа, сувилагч Е.Серикгүл, сувилагч Н. Буянхишиг, сувилагч А.Бота нар ажиллаж байна.

Алсын хараа болон хийж эхэлсэн ажлууд:


1. Зүрхний төрөлхийн гажгийн пульсоксиметрийн скринингийг нэвтрүүлэх
2. Хүүхдийн ревматологийн тусламжийг хөгжүүлэх, биологийн бэлдмэлүүдийг эмчилгээнд нэвтрүүлэх
3. Зүрхний Ангиографийн оноршилгоо, эмчилгээний төрлийг нэмэгдүүлэх
4. Ангиографийн оношилгоо , эмчилгээг бусад эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн үед хэрэглэж эхлэх
5. Зүрхний нээлттэй мэс засал хийж эхлэх , уг технологийг нутагшуулах

Хүүхдийн зүрхний катетр Ангиографийн танилцуулга

2014 оны 9 сард МУ-ын ЗГ-ын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн ЗСХЭЭСТ- т хүүхдийн зүрхний катетер ангиограффийн компанийн хүүхдийн зүрхний катетер ангиографийн лаборатори суурьлагдсан. 2014-2025он хүртэл 1144 хүүхдэд судсан дотуурх эмчилгээ болон улаан хоолойн эхо буюу TEE оношилгоо 183 хүүхдэд хийжээ. ЗТГ-ийн 25%-г орчин үеийн шинэ технолог болох судсан дотуурх мэс заслын аргаар эмчилж шинэ технологийн оношлогоо эмчилгээний аргыг нутагшуулж байна. Тосгуур хоорондын цоорхойг амплатцераар бөглөх, артерийн битүүрээгүй цоргыг амплатцераар бөглөх, уушигны артерийн дан битүүрлийг баллоноор тэлэх, гол судасны нарийслыг баллоноор тэлж, стент тавих зэрэг судсан дотуурах мэс заслын эмчилгээг хийж орчин үеийн жишигт хүрэн ажиллаж байна.