Итгэл бататгасан 14 жил

Анх 1974 оны 8-р сарын 15-нд тухайн үеийн улс төрийн товчооны 118 дугаар тогтоолын шийдвэрээр мэдрэлийн эмч А.Маналжав, мэдрэлийн ерөнхий мэргэжилтэх доцент Д.Равдандорж, профессор Г.Лодон нарын саналыг үндэслэн байгуулагдсан бөгөөд 3 их эмч, 9 сувилагч, 6 асрагч, 35 ортой ажиллаж байжээ. Анх байгуулагдахад тасгийн эрхлэгчээр А.Маналжав эмч, ординатор эмчээр Д.Рагчаа, Д.Нэргүй нар ажиллаж байсан байна. 1963 онд ЗХУ-ын Москва хотод хүүхдийн мэдрэлийн эмчийн мэргэжил олгох курст А.Маналжав эмч сурч анхны хүүхдийн мэдрэлийн эмчийн мэргэжил олгох курст А.Маналжав эмч сурч анхны хүүхдийн мэдрэлийн эмч бэлтгэгдсэн гэж үздэг. Энэ үеэс хүүхдийн төв эмнэлгийн поликлиникт мэдрэлийн кабинетнээн ажиллуулж улмаар 1964 онд зүрх судасны тасагт мэдрэлийн өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх 10 ор ажиллаж байсан. 1973 онд ЗХУ-ын академич профессор Л.О.Бадалян улсын төв эмнэлэгт зөвлөгөө өгөхөөр ирэх үед 2 хүүхэд бэлтгэж үзүүлснээр хүүхдийн мэдрэлийн өвчнийг оношилж эмчлэх бие даасан тасаг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Эрүүлийг хамгаалах яаманд оруулж танилцуулсан. Ингэж анх бие даасан тасаг байгуулагдсан түүхтэй. Мэдрэлийн тасаг нь үйл ажиллагаагаа явуулж ирсэн цагаас хүүхдийн мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд үзүүлж ирсэн цорын ганц тасаг юм. Одоо хэвтэн эмчлүүлэх 40 ортой, зөвлөх эмч 1, тасгийн эрхлэгч 1, эмчлэгч эмч 4, амбулаторийн эмч 3, тархины цахилгаан бичлэг 1 эмч, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 8, өдрийн шинжилгээний сувилагч 1, үйлчлэгч 4, нярав 0,5 нийт 25 хүний орон тоотойгоор тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөгдсөн. Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн үндсэн зорилго нь хүүхдийн мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох хүүхдэд үзүүлэх мэдрэлийн өндөр нарийн мэргэжлийн тусламжийг Монгол улсын хэмжээнд үзүүлж практик, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хослон явуулахад оршино. Мэдрэлийн эмгэг судлалын тасгаар жилд дунджаар 2000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн жилүүдэд тасагт эмчлүүлсэн хүүхдийн өвчлөлийн бүтцээр гаргавал хамгийн их эмчлэгдсэн оношоор хүчилтөрөгч цусан хангамжийн дутал 11.3%, менингит 10.4%, эпилепси 9.1%, неврит 7.5%, тархины саа 8.1%, татах хам шинж 5.4%, толгой өвдөлт 5.3%, гидроцефали 2.9%-аар эхний байруудад орж байна. Хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг хүүхдийн зөвлөх поликлиникээр мэрэгжлийн зөвөлгөө өгөх, шаардлагатай хүүхдийг хяналтад авч эмчлэх хянах эрүүлжүүлэх төлөвлөгөө гаргаж ажилладаг. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр жилд нийт 1500 гаруй хүүхдийг үзэж зөвлөгөө өгсөн байна. 2004 онд Хүүхдийн мэдрэлийн алба үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэж эрдэмтэн нарийн бичгийн дарга П. Отгонбаяр удирдаж тасгийн эрхлэгч Н. Ууганцэцэг нар “ хүүхдэд тохиолдож буй мэдрэлийн зарим эмгэгүүдийн оношилшоо эмчилгээний асуудал” эрдэм шинжилгээний бага хурал зохион байшуулагдаж байлаа. Тус тасагт 2005 оноос анх сувилахуйн арга зүйч ажиллаж сувилахуйн 5 шатлалын тусламжийг үзүүлж жилдээ дунджаар 1800 гаруй үйлчлүүлэгчдэд сувилгаа хийдэг болсон сувилахуйн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төвийн хэмжээнд үзүүлэх сургууль дараах сэдвээр зохион байгуулсан. Үүнд: “Халууралт”, “Хэвтрийн үйлчлүүлэгчийн асаргаа сувилгаа”, “Таталттай үйлчлүүлэгчийн асаргаа сувилгаа”, “Хооллолтын бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа” зэрэг сэдвүүдээр эмнэлгийн ажилчид болон асран хамгаалагч нарт зориулж үзүүлэх сургалт зохион байгуулж байсан.2012 оноос эмч нар тархины цахилгаан бичлэгийг өөрсдөө хийж сурах зорилт тавьж бүх эмч нар сжрч эхэлсэн. 2025 оноос тархины цахилгаан бичлэгийн 6 сарын дамжааны сургалт
явуулав. Хүүхдэд тохиолдох мэдрэлийн зарим эмгэгүүдийг шинжлэх ухааны үндэстэй тогтоох эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийсээр ирсэн.
