Тасгийн түүх:
• Улсын хүүхдийн тєв эмнэлэгт хүүхдийн мэс заслын тасаг 1957 онд анх байгуулагдахад хагалгааг хэсгийн мэдээгүйжүүлгийн доор хийж эхэлсэн байна. Польшийн эрдэмтэн, профессор, анестезиолог эмч Г.Покшвеницкий Улаанбаатар хотод 1959 онд 45 хоног ажиллахад 3-р эмнэлгийн эмч Д.Аюуш дагалдан сурснаар манай улсын анхны наркозын эмч болсон ба түүнийг хүүхдийн мэс заслын тасаг урьж томоохон хагалгааг ерөнхий мэдээгүйжүүлэгтэй хийдэг байв.


• ЗХУ-ын Ленинград хотын анестезиологч АУ-ны дэд эрдэмтэн Ф.Ф.Драгель, Чехословак улсын мэргэжилтэн Л.Демонт нар манай оронд 1960-1962 онуудад урилгаар ажиллахдаа 8 эмчийг тусгай хєтєлбєрєєр дагалдуулан сургаж анхны анестезиологч эмч нарыг бэлтгэсэн ба үүнд М.Цэндмаа /хүүхдийн эмнэлэг/ суралцаж мэдээгүйжүүлгийн эмчийн анхны мэргэжлийн үнэмлэх авч байжээ. M.Цэндмаа гуайн ажиллаж эхэлсэн энэ үеэс манай хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн албаны суурь тавигдсан юм. Анхны мэдээгүйжүүлгийн сувилагчаар Д.Цэвэлдулам, Г.Өөдөс нар ажиллаж байсан.


• Мэдээгүйжүүлэг, сэхээн амьдруулах тусламжийг улам боловсронгуй болгох тухай ЭХЭМХЭШУНТ-ны захирлын 1987 оны 08-р сарын 01-ний өдрийн А/68 тоот тушаалаар Хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийг (МЭЭТ) 4 ортойгоор байгуулснаар одоогийн МХНТ-ийн үндсэн суурь тавигдсан бөЦүжбгөөд МХНТ нь 61 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээг мэс заслын багуудтай хамтран үзүүлдэг цорын ганц төрөлжсөн мэргэжлийн тасаг юм .


Үйл ажиллагааны цар хүрээ:
• Нийт мэс заслын 14 өрөө, мэс заслын бус 5 өрөөнд (Ходоод гэдэсний дуран, Зүрхний ангиографийн кабинет, MRI, СТ болон Сонсголын бичлэгийн өрөөнд) мэдээгүйжүүлгийн тусламж үзүүлж жилд 13,000- 14,000 хүүхдийн мэдээгүйжүүлэг өгдөг.
• ЕМЗ, ЦМЗ, БМЗ, ЧХХМЗ, ЭНМЗ, НМЗ болон Нярайн төлөвлөгөөт, яаралтай хагалгааны явцад мэс заслын болон мэдээгүйжүүлэг, мөн сувилахуйн тусламж үзүүлдэг.
• ХЭ-ийн бүх тасгууд, ЭБЭЭ-ийн ЭЭСТ-тай (Охидын тусламж) хамтран ажилладаг.
• УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах баг, дунгийн суулгацын баг, ШУГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасагтай хамтран ажиллаж арга зүйн зөвлөгөө өгдөг. •Мэдээгүйжүүлгийн дараах эрт үеийн сувилахуйг үзүүлдэг.
• Жилд дунджаар 1800 орчим хүүхдэд төвийн болон захын мэдрэлийн хориг, төвийн судсанд гуурс тавих, артерийн судсанд гуурс тавих гэх мэт ажилбар хийдэг.
• Орон нутгийн болон хот доторхи дуудлаганд хүүхдийн мэдээгүйжүүлгийн нарийн мэргэшлийн тусламжийг газар дээр нь хүргэдэг.
• Телемедицин болон утсаар АНЭ, нарийн мэргэжлийн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг.
• ЭМХТ, АШУҮИС-ийн “Мэдээгүйжүүлэг судлал”-ын резидентийн тойролт болон “Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал”-ийн нарийн мэргэшлийн сургалтын бааз тасаг болдог.