Итгэл бататгасан 14 жил

1987 онд ЭНЭШТөвд Хүүхдийн нүдний мэс заслын тасаг нь 30 ортой, үзлэгийн 2 кабинеттай, 6 эмч, 15 сувилагч, 11 асрагчийн орон тоотой байгуулагдсан. АЛСЫН ХАРАА Хүүхдийн нүд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлдэг үндэсний манлайлагч алба байх.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амын хэрэгцээнд тулгуурлан чанар, хүртээмж хүний нөөцийг нэмэгдүүлж, чадавхийг нь дээшлүүлж хөгжүүлнэ.
НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ЗОРИЛГО
Нүд судлалын шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийг судалгаанд тулгуурлан эрчимтэй хөгжүүлж өндөр ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай
мэргэжилтэнүүдийг бэлтгэх Нүдний мэс заслын тасагт жилдээ дунджаар 1300-1400 гаруй үйлчүүлэгч хэвтэнэмчлүүлдэг ба ба тэдгээрийн 90%-д нь мэс заслын эмчилгээ хийгдэж байна. ХЗП-ийн нүдний эмгэг судлалын кабинет, хараа хамгаалах-1, хараа хамгаалах -2 кабинет жилдээ 18000-20000 үйлчлүүлэгчдэд үйлчилж, зөвөлгөө
өгдөг. Нүдний мэс заслын тасагт 30 гаруй төрлийн мэс засал хийн, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт аргыг хэрэглэж, ашигтай загварын гэрчилгээ 10-ыг
авсан. Эмч, сувилагч нар хүүхдийн нүдний тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, оношилгоо эмчилгээний олон асуудлыг шийдэн ажиллаж байна.
Нүдний мэс заслын тасаг 2014 оноос эхлэн ORBIS олон улсын байгууллагатай хамтран “МОНГОЛЫН НҮД СУДЛАЛЫН ШИЛДЭГ ЗАГВАР- ХҮҮХДИЙН ХАРАА ХАМГААЛАХ СҮЛЖЭЭ” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ОНШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ
