Тасгийн үйл ажиллагаа, үндсэн чиглэл ЭХЭМҮТ. Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээнд гуравдахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа эрүүл мэндийн тусламжийг бүрэн цогцоор нь үзүүлэх чадавхитай. Бид бусад мэргэжлийн байгууллага, анхан шат болон 1-2 дахь шатлалын амаржих газрууд, нярайн тусламж үзүүлж буй байгууллагуудад тасралтгүй нарийн мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ, ажлын байран дээр, орон нутагт очих, онлайн
телемедицин ашиглан, алсын дуудлагаар хэрэгцээт газруудад ажиллах, нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж болон сургалт хосолсон чиглэлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна. Монгол улсдаа Нярайн тусламжын чиглэлд дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг бий болгох, дэвшилтэт технологийг анхлан хэрэглэж эхлэн бусад шатлалын эмнэлгүүдэд түүчээлэн хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байна. Хүний нөөц чадавхи, мэргэшсэн байдал Нийт орон тоо 32 эмч эмнэлгийн ажилтантай.Тасгийн эрхлэгч эмч-1, их эмч 5, ээлжийн сувилагч 16, ахлах сувилагч, сувилгааны сувилагч, өдрийн сувилагч нийт -3, туслах сувилагч-3, үйлчлэгч 4 эмч эмнэлгийн ажилтаны бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Одоо ажиллаж байгаа 28 байна.

Мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд:
Эмч: тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг Клиникийн профессор. АШУ магистр, тэргүүлэх зэрэгтэй, Ахлах зэрэгтэй эмч -1; Сувилахуйн ухааны магистр-1, сувилахуйн тэргүүлэх зэрэг-2, Ахлах зэрэг-8 тус тус сувилагч ажиллаж байна. Эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд өндөр хөгжилтэй орнууд Япон, БНСУ, Оросын холбооны улсуудад суралцаж мэргэшсэн байна. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн орчин ба тоног төхөөрөмжүүд Тус тасагт орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан
нярайг дулаацуулах инкубатор, дулаацуулагч сэхээн амьдруулалтын хэрэгсэлүүд, фото эмчилгээний төхөөрөмж, өвчтөний амин үзүүлэлтийг хянах монитор, хүчилтөрөгч-агаарын холимог урсгалтай, дуслын болон тариураар хийх боломжтой автомат шахуургатай 24 цагийн турш эмчилгээг хийх боломжтой. Амьсгал орлуулах эмчилгээний аппаратууд: Drager Infinity-С500, Drager Evita- V600, Humming-VueMetran, iHope зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай үзүүлэлт бүхий нярайн зориулалтын аппаратуудыг хэрэглэж байна. Бид нярай хүүхдэд шаардлагатай бүх шинжилгээ оношлогоог эмчийн заавраар хийж үйлчилнэ. Өвчтөнийг тээвэрлэхгүйгээр оношлогоо шинжилгээг хийх боломж ЭХО аппарат, зөөврийн рентгэн бүхий аппарат төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Мэргэүсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар тухайн заагдсан өдрүүдэд хуваарийн дагуу ирж үзлэг шинжилгээг хийнэ. Мөн хүнд өвчтэй эрчимт эмчилгээ хийгдэж байгаа нярайд судсаар эм, тарилгын шингэнийг хийх зорилгоор захын судсанд уян зүүгээр болон дутуу нярайд хоол сойгдох, хагалгааны дараах байдал зэрэг нь төвийн судсанд, захаар дамжуулан төвийнгуурсыг тавьж эмчилгээг зориулалтын Дутуу болон гүйцэд нярайд зориулагдсан хоол тэжээлийн судсаар хийдэг бэлдмэлүүдийг Монгол улсдаа анх удаа хэрэгжүүлэн ажиллаж байна.