Бүтэц зохион байгуулалт
Тасгийн эрхлэгч-1, сэргээн засалч эмч-2, зүү төөнө заслын эмч-2, ахлах хөдөлгөөн засалч-1,хөдөлгөөн засалч-5,хөдөлмөр засалч-1, цахилгаан эмчилгээний сувилагч-2, иллэг эмчилгээний сувилагч-3, үйлчлэгч-1 нийт-18 орон тоотой ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс АУ-ны магистр эмч-1, Магистрант эмч-2, Бакалавр зэрэгтэй сувилагч- 2, Бакалавр зэрэгтэй хөдөлгөөн засалч-6 Ахлах зэрэгтэй эмч-2, ахлах зэрэгтэй хөдөлгөөн засалч-2, ахлах зэрэгтэй сувилагч-6 ажиллаж байна.
Тасгийн зорилго

Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан хүүхдийн сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу, судалгаа,
шинжилгээ нотолгоонд тулгуурлан хүргэх
Эмчилгээ, үнэлгээний шинэ аргуудыг нэвтрүүлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх,үйлчлүүлэгчийг тав тухтай орчиноор ханган ажиллах

Эмчилгээний төрлүүд

  • Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Хөдөлмөр засал эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Иллэг эмчилгээ
  • Зүү эмчилгээ
  • Гэрэл эмчилгээ
  • Цахилгаан эмчилгээ
  • Лазер эмчилгээ
  • Хэт авиан эмчилгээ
  • Хэт ягаан туяа эмчилгээ
  • Улаан гэрэл эмчилгээ
  • Тогтмол гүйдлийн эмчилгээ
  • Хувьсах гүйдлийн эмчилгээ
  • Богино долгионы эмчилгээ

Үйл ажиллагаа
ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг Тус тасаг нь ХЭ-ийн 21 тасагт болон 9 дүүрэг, 21 аймгийн хүүхдүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Бид жилд 12000 орчим хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2021 оноос өдрийн эмчилгээнд хамруулж байна. Сэргээн засах эмчилгээ нь тасралтгүй процесс бөгөөд өвдсөн тухайн цагаас эхлэн өвчтөний юу хүсэж байгаад тулгуурлан хийдэг урт хугацааны эмчилгээ юм. Хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээг хөдөлгөөн хөгжлийн хоцрогдолтой, тархины саатай,эрбийн саа, дауны хам шинжтэй, ясны хальсний идээт үрэвсэлтэй, мэс заслын дараах яс булчин хөдөлгөөний алдагдалд орсон мөн шөнийн шижин,ходоодны суналт, нурууны муруйлт, нүүр муруйх, ээрүү, тик, гилжгий хүзүү, үений үрэвсэл, майга тавхай, хавтгай тавхай, нармайн булчирхайн томрол гэх мэт нийт 415 гаруй нэр төрлийн өвчинд тохирох тусламж үйлчилгээг жил бүр тогтмол үзүүлж оношилгоо эмчилгээ хийж байна.Мөн Ризотоми болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах сэргээн засах эмчилгээнүүдийг хийж байна. Хүүхдийн хөдөлгөөний чадварыг үнэлэх, үений далайц, булчингийн хүч, хүчдэлийн үнэлгээ зэргийг эмчилгээний өмнө болон дараа үнэлэн хүүхдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, аль болох бие даах түвшинд хүргэх зорилготой. Мөн өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг цахилгаан эмчилгээний аргууд, цахилгаан цочруул эмчилгээ, дулааны эмчилгээний аргуудыг эмчилгээ үйлчилгээндээ өргөнөөр
хэрэглэж байна. Мөн хүүхдийн практикт 20 гаруй жил ажилласан уламжлалт зүү, төөнө заслын эмч зүү төөнө засал эмчилгээ хийж байна.Тус тасгийн эмч мэргэжилтнүүд Солонгос, Тайланд, Унгар, Япон, Хятад, Турк зэрэг улсад хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжил, эрчимтэй хөдөлгөөн засал эмчилгээ, ХБХ-ийн тэгш хүртээмжийн сургалт, хөдөлмөр засал эмчилгээ зэрэг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Хөдөлгөөн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан гэрийн нөхцөлд хийх дасгалууд, хүзүү, нурууны булчин суллах дасгал, амьсгалын дасгал, хэвлийн дасгал, хавтгай тавхай болон зүү эмчилгээний зөвлөмжүүдийг тараах материал хэлбэрээр өгч ажилладаг.

ХЭ-СЗЭТасгийн ажилдчын мэдээлэл