Эх, хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэлзүй-сургалт эрдэм шинжилгээний нэгдэлд тулгуурлан, чанартай, хүртээмжтэйгээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн орчинд үзүүлэхийг эрхэмлэнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Эх, хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг эрчимтэй нэвтрүүлж, тохь тухтай орчинд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гуравласан нэгдлийг бэхжүүлэх;
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын үндэсний тогтолцоог бэхжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оновчтой зохион байгуулж, хүртээмжийг сайжруулах;
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, нэгж байгууллагуудыг мэргэжил аргазүйгээр хангах, дэмжлэгт хяналтыг тогтмолжуулах;
Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
Хүүхдийн мэс заслын шилдэг техник технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх;
Хүүхдэд эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээг хөгжүүлэх;
Хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх;
Дэлхийн жишгийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх;
Ураг, нярайн эрт оношилгооны загвар төв болох;
Амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний загвар төв болох;
ЧИГ ҮҮРЭГ
Үндэсний хэмжээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барих, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдийн анагаах, мэс заслын чиглэлээр лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн аргазүйгээр хангах;
Бусад эрүүл мэндийн байгууллагаас холбогдох журмын дагуу шилжүүлсэн өвчтөнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, бусад эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хяналт тавих, мэргэжлийн аргазүйн дэмжлэг үзүүлэх;
Эх, хүүхдийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, тандалтын стандарт, удирдамж, заавар, арга аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгааныг тодорхойлох судалгаа хийх, эх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх, өвчнөөс сэргийлэх, хянах нотолгоонд суурилсан арга хэмжээ хэрэгжүүлэх;
Төв нь тусламж, үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, ирсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийж, залруулах арга хэмбээг хэрэгжүүлэх;
Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс зардлын хувьд үр ашигтай оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи болон мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, алсын зайн ангаах ухааныг хөгжүүлэх;
Төв нь үзүүлж буй тусламж, үйлчилгээний чиглэлээр болон байгууллагын үйл ажиллагаанд олон улсын түвшний чанарын итгэмжлэл, баталгаажилтыг авах;
Төв нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг үндэслэл, тооцоо судалгаанд тулгуурлан боловсруулах, батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтааж, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, санхүү, төсвийн нээлттэй, ил тод зарчмыг баримтлан Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж хэрэгжүүлэх;
Төрийн өмчийг үрэгдүүлэх, үнэгүйдүүлэх, чанар байдлыг доройтуулах, эвдэж гэмтээх зэрэг аливаа эрсдлээс урьдчилсан сэргийлэх, эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бүртгэл ашиглалтад хяналт тавих, үр ашгийг дээшлүүлэх;
Эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах;
Албан хаагчдын нийгмийн баталгаа, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах, мэргэжил, ур чадварт тохирсон цалин хөлс олгох, ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах;
Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хэвшил болгох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
Төв нь үйл ажиллагаандаа авилга авах, өгөх, албан тушаалын байдлаа аливаа хэлбэрээр урвуулан ашиглах хууль бус үйл ажиллагааг хориглох, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;
Жендерийн тэгш байдлыг хангах, бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, хүний эрхэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллах;
Тусгай хэрэгцээт иргэний эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, мэдээлэлавах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, тогтоомжийн дагуу бүрдүүлсэн байх;
Хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх;
Эрүүл мэндийн багц хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, нийтэд сурталчилах;