Итгэл бататгасан 14 жил

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник (ХЗП )нь 0-18 насны хүүхдэд бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн болон оношлогоо-шинжилгээний тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг лавлагаа шатлалын хамгийн том поликлиник юм. Хүүхдийн зөвлөх поликлиник нь анх 1931 онд улсын Улсын киникийн төв эмнэлгийн дэргэд “сургуулийн амбулаторь”, 1949 онд “хүүхдийн амбулаторь” нэртэй байгуулагдсан, өдгөө 94 жилийн түүхтэй билээ. Хүүхдийн зөвлөх поликлиникт
хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн болон оношлогооны гэсэн 2 үндсэн нэгжтэй. Амбулаторийн үзлэгийн 22 кабинеттай, бүх чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөн, диспансерийн хяналтандаа авч хянан эмчилдэг. Оношлогооны 11 кабинетад багажийн оношлогоо шинжилгээг бүрэн хийж, өвчний оношийг тодруулах, явцын хяналтыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн лабораторийн шинжилгээ авах, боолт хийх, өдрийн эмчилгээ хийх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус поликлиникт 29 эмч, 15 сувилагч, 1 техникч, 3 туслах сувилагч, 5 цахим бүртгэлийн ажилтан, 4 үйлчлэгч гэсэн хүний нөөцтэй ажиллаж байна.
Хүүхдийн зөвлөх поликлиникаар жилдээ буюу 2024 онд 233.314 хүүхэд амбулаторийн үзлэг, 23,733 хүүхдэд оношлогоо хийсэн бөгөөд тэдгээрийн 25% нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Хүүхдийн зөвлөх поликлиникаар 1 өдөрт 1000-1200 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бөгөөд тэдний эцэг эх, асран хамгаалагчийн хамт 2000-3000 хүн манай поликлиникоор зочилдог. МУ-ын ЗГ-ын санхүүжилтаар баригдсан, 9100 м2 талбайтай, 6 давхар шинэ өргөтгөлийн барилгадаа 2025 оны 9 сарын 1-нд орж, үйл ажиллагаагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, иргэддээ тав тухтай, ээлтэй орчинд үйлчилж байна.
