Итгэл бататгасан 14 жил

Түүх:
1955 онд академич Т.Шагдарсүрэн багшийн санаачилгаар цээжний мэс заслын тасаг байгуулагдаж, улаан хоолой, уушги, зүрх судасны төрөлхийн болон хожмын өвчнийг мэс заслаар эмнэж эхэлсэн. Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн захирлын 1989 оны 12 сарын тушаалаар хүүхдийн цээжний мэс заслын тасаг 30 ортой байгуулагдсан бөгөөд тасгийн анхны эрхлэгчээр Р.Лхагвасүрэн, зөвлөх эмчээр Д.Жамъянжав, эмчээр А.Сосорбурам, Ж.Адъяасүрэн, Б.Батсүх, Ц.Тулга мөн эмч Н.Энхтуяаг бронхолог эмчээр тус тус томилон ажиллуулсан. Уг тасаг нь үр бүтээлтэй ажиллаж тухайн үед тулгамдсан, элбэг байсан, хүндрэл, эндэгдэл, ихтэй хүүхдийн уушгины эвдрэлт үрэвслийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдэж, дэлхийн түвшинд (проф. Н.Гэндэнжамц багшийн дүгнэснээр) хүргэснээр мэс заслын тусламж шаардлагатай тохиолдлын тоо цөөрсөн тул 1997 оны 10 дугаар сард ЭНЭШТ-ийн захирлын тушаалаар цээжний мэс заслын тасгийг татан буулгаж, бөөр- цээжний мэс заслын тасаг болгон ажиллуулж байгаад 2002 оны 12 дугаар сард цээжний мэс заслын эмгэгтэй хүүхдийг ерөнхий мэс заслын тасагт эмчилдэг болсон. 2017 оноос профессорын багийн тогтолцоогоор, мэргэшлийн дараах дөрвөн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Цээжний мэс заслын баг, ерөнхий мэс заслын баг, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын баг, нярайн мэс заслын баг гэсэн 4 баг ажиллаж байна. Ийнхүү ЭХЭМҮТ-ийн удирдлага, мэргэжлийн эмч нарын санал санаачилга, бүтээлч үйл ажиллагаа, бодлогын ачаар, зүрх судасны мэс заслын мэргэжлийн эмч нарын багийн дотооддоо болон 2015 оноос БНСУ-д хүүхдийн зүрхний мэс заслын мэс заслын эмч, цусны зохиомол эргэлтийн болон рентген-ангиографийн мэргэжилтэн, зүрх судлал зэрэг мэргэжлээр мэргэжил дээшлүүлснээр хүүхдийн зүрх, судасны мэс заслын анхны эмч нар бэлтгэгдсэн. Энэ бүгд нь ЭХЭМҮТ-д цээжний мэс заслын тасаг бие даан хөгжих баталгаа болж буйн чухал үзүүлэлт юм. ЭХЭМҮТ -н Ерөнхий захиралын тушаалаар 2022 оны 1-р сарын 10 нд Цээжний мэс заслын тасаг байгуулагдсан.
Танилцуулга:
Манай баг хамт олон нь 4 эмч 5 сувилагч, 1 боолтны сувилагч 1 асрагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.. Бидний зорилго ЭХЭМҮТ төвд цээжний мэс
заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын тусламжийг цогцоор үзүүлхээр ажиллаж байна. Сүүлийн жилд 430 хүүхэд хэвтсэний 352 мэс засал эмчилгээнд
орсон. Үүний 89 хүүхэд яаралтай буюу аминд халтай нөхцөл байдал үүссэнийулмаас мэс засалд орж, 263 хүүхдэд төлөвлөгөөт мэс засал хийсэн статистик
үзүүлэлт байна. Мөн цээжний төрөлхийн хонхойлт засах мэс заслыг Монгол улсад зөвхөн манай тасагт хийж байна.
Зорилго:
Цээжний мэс заслын нээлттэй мэс заслын тоог бууруулах Бага хөнөөлт мэс заслын тоог нэмэгдүүлэх
Дурангийн мэс заслын чадамжийн нэмэгдүүлэх Зүрхний нээлттэй мэс заслыг ЭХЭМҮТ-д нутагшуулах хүүхэд үзүүлэх
тусламжийг нэмэгдүүлэх
5. Судасны мэс заслын чиглэлийг ЭХЭМҮТ -д нутагшуулах хүүхэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх
6. Мэргэжил арга зүйн зөвлөгөөг улсын хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд нарийн мэргэжлийн зөвлөгөө болон тусламжийг үзүүлэх
Үйл ажиллагаа:
Бид дөнгөж төрсөн нярай хүүхдээс 18 хүртэлхи насны хүүхдэд дараах мэс засал эмчилгээг хийдэг.
Үүнд:
Нярай хүүхдэд
- Улаан хоолойн төрөлхийн битүүрэл – улаан хоолой залгах (нээлттэй болон дурангаар), улаан хоолойг ходоод болон бүдүүн гэдсээр орлуулах (нээлттэй
болон дурангаар) Улаан хоолой цагаан мөгөөрсөн хоолой цорго Улаан хоолой тайрч залгах, цагаан мөгөөрсөн хоолой оёх Өрцний төрөлхийн ивэрхий – цээжний болон хэвлийн хүрцээр нээлттэй болон дурангийн аргаар хослуулан хийх Уушгины төрөлхийн уйланхай – нээлттэй болон дурангаа Цээжний хөндийд хий шингэн хурах
Үнхэлцэг хөндийд шингэн хурах
- Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
Бага насны болон өсвөр насны хүүхдэд:
Уушгины идээт үрэвсэл – нээлттэй болон дурангаар
Уушгины буглаа – нээлттэй болон дурангаар
Уушгины бэтэг – нээлттэй болон дурагаар
Уушгины хавдар – нээлттэй болон дурангаар
Голтын эрхтэний хавдар – нээлттэй болон дурангаар
Улаан хоолойн гадны биет, улаан хоолой гэмтэл-
- Улаан хоолойн түлэгдэлт – Нээлтэй аргаар улаан хоолой бүдүүн гэдсээр орлуулах мэс засал Өвчүүний төрөлхийн хонхойлт – өвчүүний хонхойлт засах NUSS мэс засал
Өрцний ивэрхий - цээжний болон хэвлийн хүрцээр нээлттэй болон дурангийн аргаар хослуулан Хөх авах – нээлттэй аргаар Үнхэлцэгт шингэн хуралт – нээлттэй аргаар Бамбай булчирхайн зангилаа томрол - нээлттэй болон дурангаар
- Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал