Зорилго:

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тасаг, нэгжүүдэд ашиглагдах хангамжийн бараа материалыг аж ахуйн няраваас сар бүр татан авч хангалтыг зохион байгуулж, санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн, няравын тайлан гаргаж, нягтлан бодогчтой тооцоо нийлэн баталгаажуулах


Тасаг, нэгжүүдэд шаардлагатай цахилгаан, сантехник, барилга засварын материал хэрэгслийн тооцоо, судалгааг гарган, захиалгыг аж ахуйн няравт
хүргэн, ХҮИТА-ны даргад танилцуулан шийдвэрлүүлэх

Тасаг, нэгжүүдийн төрийн өмчийн эд хөрөнгөд тавих хяналтыг сайжруулж, элэгдэл, хорогдол дууссан /балансын үлдэгдэлгүй/, цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг актлуулах саналыг хүргэн, ТӨХ-ны актлах тогтоол шийдвэр гарсаны дараа данс бүртгэлээс хасуулж, устгал хийх ажлыг зохион байгуулах


Нийтийн эзэмшлийн өрөө тасалгаа, шат, коридорын цэвэрлэгээг хариуцан, цэвэр аюулгүй орчинд үзүүлэхэд халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд оршино. Аж ахуйн хэсэг нь нярав 4, үйлчлэгч 5, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ЭБЭЭ- ийн 15 тасагт хангалт үйлчилгээг хүргэн, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтэд хяналт тавьж, аж ахуй, тохижилтын ажлыг зохион байгуулан, захиргааны 4 өрөө, нийтийн эзэмшлийн 4 шат, 4 коридор, ажилчдын хувцас солих өрөө, “В1 давхар”, Тандалт болон ҮДА-ны 5 өрөөний цэвэрлэгээг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг.