Үйл ажиллагаа
Тасгийн зорилго: ЭХЭМҮТ–ийн эрхэм зорилгыг биелүүлж Улаанбаатар хот ба хөдөө орон нутгаас ирж байгаа үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн тусламжийг багаар, чанарын өндөр түвшинд үзүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж, оношилгоо эмчилгээнд техник технологийн дэвшилтэт аргуудыг хэрэглэн эрдэм шинжилгээ- сургалт- практикийн холбоог уялдуулан ажиллаж байна. Тасгийн хэтийн зорилго: Аюулгүй мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалтанд эх барихын практикт нэвтэрч буй дэлхийн жишигт нийцсэн шинэ технологийг тасгийн үйл ажиллагаанд ашиглан, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлнэ Үндсэн үүргийн дагуу өмнөх үеийнхээ хийж бүтээснийг үргэлжлүүлэхийн хамт эмчилгээ үйлчилгээндээ шинэ арга, технологийг нэвтрүүлэн ажилласаар ирлээ. Тус тасаг шинэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмших, шинээр суурилагдсан тоног төхөөрөмжийг тусламж үйлчилгээндээ бүтээлчээр ашигласнаар эх, эмэгтэйчүүдэд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг багаар, чанарын өндөр түвшинд үзүүлэх зорилготой ажиллаж байна. Мэдээгүйжүүлт хагалгааны нэгдсэн тасаг нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ба эдгээрийн заримаас дурдвал:
• Зүрх судасны болон бусад дотрын хүнд эмгэгтэй , зохиомлоор үр суулгуулсан жирэмсэн эхчүүдэд м/з үеийн мэдээгүйжүүлэг ,төрөлтийн үеийн өвдөлт намдаалт.
• Дутуу төрөлтийн үеийн өвдөлт намдаалт, мэс засал, ажилбарууд
• Нийслэлийн амаржих газрууд болон хөдөө орон нутгаас хүндэрч ирсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай эх, эмэгтэйчүүдийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлэгтэй холбоотой иж бүрэн тусламж, мэс ажилбар болон м/з дараах хяналт, төрөлтийн үеийн өвдөлт намдаалт, унтуулга
• Хагалгааны дараах өвдөлт намдаалт
• Төрөл бүрийн мэс засал, дурангийн хагалгааны мэдээгүйжүүлэг ,мэс ажилбарын судас унтуулга
• Ургийн дурангийн мэс заслын мэдээгүйжүүлэг
• Эмнэлгийн бусад тасгууд, ЯТТ-р үйлчлүүлж байгаа нэн яаралтай тусламж шаардлагатай эх, эмэгтэйчүүд
• Хөдөө 21 аймаг болон орон нутагт , бусад мэргэжлийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн тусламжийг газар дээр үзүүлдэг.