Алсын хараа: Эх, хүүхдийн эрүүл мэнд – эх орны эрхэм баялаг Эрхэм зорилго: Монгол Улсад эх, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ.


Зорилт:


Дэлхийн жишгийн төрөх тойрны тусламжийг нутагшуулна, түгээнэ. Шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулна. Зүрхний эмгэгтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан, резус сөрөг цустай - мэдрэгшилтэй эхийн төрөлт тойрны тусламжийг чадавхижуулна. Эх, нярайн ноцтой хүндэрлийг бууруулна.


Төрөх тасаг нь: 1988 онд Эхийн-I, Эхийн-II тасгууд тус тусдаа 35 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2011 оноос эхийн I, эхийн II тасгуудыг нэгтгэж “Төрөх тасаг” болгон өөрчилснөөс хойш одоог хүртэл энэ нэрээрээ Дэлхийн жижигт нийцсэн төрөх үеийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. 2021 оны 10 сард засгийн газрын хөрөнгө оруулалтаар их засварт орж төрөх тасгийн бүх сан техник, агааржуулалт, ханийн хүчилтөрөгчийн систем цогцоороо шийдвэрлэгдсэн. Одоо 13 төрөх өрөө 20 ортой үүнээс 9 LUX, 4 стандарт өрөөтэй, хяналтын 4 ортой үйл ажиллагаагаа явуулж байна.


Хүний нөөц:


Батлагдсан орон тоо: 35
Тасгийн эрхлэгч-1
Эх барихын эмч-5
Ахлах эх баригч-1
Эх баригч-16 /Ээлжний/
Мониторын эх баригч-2
Үйлчлэгч-10 /дутуу-2/
Одоо ажиллаж байгаа-33