Итгэл бататгасан 14 жил

Анх 1991 онд хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Эх барих Эмэгтэйчүүдийн Клиникт нөхөн үржихүйн зөвлөх полинклиникт эмэгтэйчүүдийн дотоод
шүүрэл болон үргүйдлийн кабинетийг үүсгэн байгуулсан бөгөөд 1991-2014 оны хооронд үргүйдлийн тусламж үйлчилгээг кабинетийн статусаар үзүүлж байсан. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 206 тоот тушаалаар Үргүйдэл, Нөхөн үржихүйн Төвийн орон тоо, бүтэц батлагдсан бөгөөд өдгөө тус төв нь
төвийн эрхлэгч-1, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмч-2, андрологич эмч-1, үр хөврөл судлаач-2, андрологийн техникч-1, өдрийн эмчилгээний сувилагч буюу сувилахуйн арга зүйч-1 тус тус мэргэшсэн баг хамт олон бид Монгол улсын хэмжээнд Үргүйдлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр чанартай, хүртээмжтэйгээр үзүүлж байна. Манай хамт олон дунд АУ-ны доктор-1, АШУ-ны мастер-1, АУ-ны магистр-1, Тэргүүлэх зэрэгтэй ЭБЭ-ийн эмч-1 ажилладаг бөгөөд бид иммунологи дааврын лаборатори, андрологийн лаборатори, үр хөврөлийн лаборатори дээр суурилсан дараах тусламж үйлчилгээг цогтоор нь үзүүлж байна.
Үүнд:
Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношилгоо
Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношилгоо
Нөхөн үржихүйн үйл ажиллагааг тодорхойлох 9 төрлийн дааврын шинжилгээ
Эмэгтэйчүүдийн бага аарцгийн эрхтэний хэт авиан шинжилгээ
Эрэгтэйчүүдийн төмсөг дайврын хэт авиан шинжилгээ
Умайн гуурсан хоолойн туулгац шалгах рентген зураг авах ажилбар буюу гистеросальпингографийн шинжилгээ.
Умайн болон умайн гуурсан хоолойн наалдац, бүтцийн эмгэгийг тодорхойлох соногистерографийн шинжилгээ.
Эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн мэс заслын тусламж үйлчилгээ
Нөхөн үржихүйн туслах технологийн эмчилгээнүүд: өндгөвчний зөөлөн сэдээлт, хэт сэдээлт, эр бэлгийн эсийг угааж умайн хөндийд цацах ажилбар, өндгөн эс соруулах ажилбар (судас унтуулгын дор), IVF/ICSI ажилбараар үр тогтоох, үр хөврөлөсгөвөрлөх, үр шилжүүлэн суулгах ажилбар, бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөж хадгалах, хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээж умайн хөндийд суулгах, төмсөгнөөс эр бэлгийн эс ялгаж авах мэс ажилбал, мэс заслуудыг хийж байна.

