Хавдаргүй үрс

Эцэг, эх, асран хамгаалагчдад

Мэдлэгээр хамгаалж,хайраар дэмжье.

Хүүхдийн хорт хавдрын тухай мэдээлэл, түгээмэл шинж тэмдэг болон зөвлөгөөг нэг дороос.

Ерөнхий мэдээлэл

Хүүхдийн хорт хавдрын талаар

Дэлхий дахинд

Хүүхдийн хорт хавдрын дэлхийн өнөөгийн байдал

Дэлхий дахинд жилд 0–19 насны 400 000 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон бүртгэгдэж байна.

Хүүхдэд цусны хорт хавдар, тархины хорт хавдар, лимфома, хатуу хавдар, нейробластома болон Вильмсийн хавдар, өсвөр насанд ясны хавдар ихэвчлэн тохиолдож байна.

Дэлхий дахинд
Монгол Улсад

Хүүхдийн хорт хавдрын Монгол Улсын өнөөгийн байдал

Манай улсад 0–19 насны 120–140 хүүхэд жилд шинээр хорт хавдраар оношлогдож байна.

Цусны хорт хавдар, тархины хорт хавдар, лимфома, нейробластома, Вильмсийн хавдар, ясны хавдар зонхилон тохиолдож байгаа нь бусад улс оронтой харьцуулахад өвчлөлийн бүтэц, тохиолдлын тоо ойролцоо байна.

Монгол Улсад

Хүүхдийн хорт хавдар нь насанд хүрэгчдийн хавдраас өөр.
Хүүхэд бол жижигрүүлсэн том хүн биш.

Тусламж, үйлчилгээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

2015 оны Эрүүл мэндийн сайдын 125 тоот тушаалын дагуу хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг туяа эмчилгээнээс бусад чиглэлээр 2016 оноос Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байна.

Зонхилон тохиолдох хэлбэрүүд

Хүүхдэд зонхилон тохиолдох хорт хавдар

Хавдрын төрөл тус бүрийн мэдээллийг нээж уншина уу.

Хүүхдийн цусны хорт хавдар

Цусны хавдрын нийтлэг шинж тэмдгүүд:

  • Ядрах
  • Яс, үе мөчний өвдөлт
  • Халуурах
  • Хоолны дуршилгүй болох
  • Цонхийж цайх
  • Арьсан дээр амархан хөхрөлт үүсэх
  • Цус гоожимхой болох (хамар, буйл, тариа хийсэн нүхнээс)
  • Тунгалгийн булчирхай томрох
  • Элэг, дэлүү томрох
  • Хэвлий цардайх
  • Амьсгал давчдах
Эдгээр шинж тэмдэг илэрвэл цусны хавдар сэжиглэгдэнэ.

Хүүхдийн тархины хавдар

Хүүхдийн тархины хавдрын үед байршил, төрөл, хавдрын өсөлтийн хурд, өвчтөний нас зэргээс хамааран илрэх шинж тэмдэг өөр байдаг. Гол шинж тэмдэг нь гавлын ясан дотор хавдар үүссэнээс үүдэлтэй дотоод даралт ихсэх, даралтын улмаас хэсэг газрын мэдрэлийн шинж тэмдэг илрэх явдал юм.

Тархины хавдрын нийтлэг шинж тэмдгүүд:

  • Толгойн өвдөлт өглөө эхэлж, өдөр намдах
  • Уналт, таталт
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Ядрах, гар, хөлний мэдрэмж алдагдах
  • Алхах үед тэнцвэр алдагдах
  • Нүдний хэвийн бус хөдөлгөөн, харааны өөрчлөлт
  • Нойрмоглох
  • Санах ой муудах, зан ааш өөрчлөгдөх
  • Хэл ярианы өөрчлөлт
Вильмсийн хавдартай холбоотой төрөлхийн гажгийг илрүүлэхийн тулд нарийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Хүүхдийн тархины хавдар

Хүүхдийн Ходжкины лимфом

Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хүзүү, суга, цавины тунгалгийн булчирхай өвдөлтгүй томрох (шуудайд хийсэн төмс шиг) явдал юм.

Тунгалгийн зангилаа хавдсан тохиолдол бүр Ходжкины лимфом байдаггүй. Эдгээр булчирхай халдварын хариу урвалаар хавдах тохиолдол их байдаг. Иймд заавал эхлээд хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.

Хүүхдийн Ходжкины лимфом

Хүүхдийн Ходжкины бус лимфом

Эдгээр шинж тэмдэг нь Ходжкины бус лимфом эсвэл бусад эмгэгээс үүдэлтэй байж болно. Шинж тэмдгүүдийг үл тоомсорлож болохгүй. Эхлээд заавал хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Хүзүү, суга, цавь, хэвлийн тунгалгийн булчирхай томрох, хавдах
  • Шалтгаан тодорхойгүй халуурах
  • Шөнө хөлрөх
  • Маш их ядрах
  • Шалтгаан тодорхойгүй жин хасах
  • Шалтгаан тодорхойгүй цээж, хэвлий, ясны өвдөлт
Хүүхдийн Ходжкины бус лимфом

Бөөрний хорт хавдар / Вильмсийн хавдар

Бөөрөнд үүсдэг хортой хавдар боловч онцгой шинж тэмдэг байдаггүй. Хэвлийн хажуугийн хэсэгт үүсгэвэр тэмтрэгдэнэ гэсэн зовиуртай эмнэлэгт хандах нь элбэг. Эцэг, эхчүүд хүүхдээ усанд оруулж байхдаа хэвлийд нь хатуу зүйл тэмтрэгдэж байгааг мэдэх тохиолдол байдаг. Бөөр нь хэвлийн арын хэсэгт байрладаг тул хавдар томорч байсан ч ойр орчмын эрхтнүүдэд үсэрхийлсэн шинж тэмдэг илэрдэггүй.

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Хэвлийгээр өвдөх
  • Бөөлжих, хоолны дуршилгүй болох
  • Цустай шээх, цусны даралт ихсэх
Вильмсийн хавдартай холбоотой төрөлхийн гажгийг илрүүлэхийн тулд нарийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Бөөрний хорт хавдар / Вильмсийн хавдар

Ретинобластома

Ретинобластомын зарим шинж тэмдэг бусад нүдний эмгэгтэй ижил байдлаар илэрдэг. Хүүхдийн эмч эсвэл хүүхдийн нүдний эмчид үзүүлж оношлуулах нь чухал.

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Хүүхэн хараанд цагаан тусгал үүсэх: гэрэл зурагт амархан ялгарч харагддаг. Хүүхэн хараа гэдэг нь нүдний голын хар хэсэг юм. Гэрэл зураг авахуулахад улаан тусгалын оронд цагаан тусгал (муурны нүд шиг) үүсдэг. Үүнийг лейкокориа гэж нэрлэдэг бөгөөд ретинобластомын хамгийн түгээмэл шинж тэмдэг юм.
  • Хялар нүд: хүүхэд чиглэж харахад нэг нүд нь харааны шугамаас зөрж, дотогш эсвэл гадагш хазайж харахыг хэлнэ. Үүнийг солир нүд гэж нэрлэдэг. Энэ нь ретинобластомын үеийн хоёр дахь түгээмэл шинж тэмдэг юм.
  • Хараа муудах
  • Нүд өвдөх: хавдар томрох тусам нүдний даралт ихсэж, нүд өвдөнө. Үүнээс болж дотор муухайрах, бөөлжих зовиур илэрч болно.
Ретинобластома
Үзэж, мэдээлэл аваарай

Хорт хавдрын үед илрэх шинж тэмдэг, зөвлөгөө