ehemut@ncmch.gov.mn

Итгэл бататгасан 14 жил

  • Бидний тухай
  • Холбоо барих

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Нэгдсэн үндэсний байгууллагын шагналт

  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Эрхэм зорилго
    • Бүтэц зохион байгуулалт
    • Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • Алсын хараа, Зорилт, Зарчим
    • Чанарын бодлого
    • Барилга, газрын мэдээлэл
    • Алба, төв Тасгуудын танилцуулга
        Дэмжих алба Хүүхдийн эмнэлэг Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг
  • Ил тод байдал
    • Хууль эрх зүй
        УИХ-ын тогтоол Засгийн газрын тогтоол ЭМСайдын тушаал Захирлын тушаал Дүрэм, Журам Төрийн бодлого Үндэсний хөтөлбөр Үндэсний стартеги
    • Худалдан авах ажиллагаа
        Шилэн данс Тендер Аудит
    • Хүний нөөц
        Ажлын байрны зар Хүний нөөцийн ил тод байдал Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй
    • Үйл ажиллагаа
        Статистик мэдээлэл Талархал - Өргөдөл - Гомдол Сэтгэл ханамжийн судалгаа
    • Санхүүгийн тайлан
    • Жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан
    • Төсөвийн гүйцэтгэлийн тайлан
  • Тусламж үйлчилгээ
  • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Хууль, дүрэм журам
    • Төлөвлөгөө, тайлан
    • Видео шторк
  • Мэдээ мэдээлэл
EN

Түүхэн замнал

  • 2025-2026 он

    амгийн сүүлийн байдлаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/421 дүгээр тушаалаар Төвийн дүрэм, зохион байгуулалтыг шинэчлэн батлуулж, түүний дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2026 оны А/01 дүгээр тушаалаар төвийн бүтэц, зохион байгуулалт албан тушаалын жагсаалт, орон тоог батлан 680 ор бүхий гуравдах шатлалын лавлагаа 2 эмнэлэг (Хүүхдийн эмнэлэг; Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг); төрөлжсөн мэргэжлийн 31 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл - нөхөн үржихүйн төв; эрүүл мэндийг дэмжих төв, дэмжих үйлчилгээний 22 албатайгаар 1267 орон тоотойгоор эх, эмэгтэйчүүд, ураг - нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж ажиллаж байна.

  • 2013 он

    Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 413 дугаар тушаалаар Төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн баталсан.

  • 2011 он

    Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаар тушаалаар Н.Гэндэнжамцын нэрэмжит “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” болж өргөжин Төвийн захирлын зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэр, ерөнхий захирлын 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын цогц өөрчлөлт, шинэчлэлт хийснээр ЭХЭМҮТ нь Эрдэм шинжилгээний салбартай (институт), гурав дахь шатлалын лавлагаа 2 эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг), төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, 7 алба, 9 тасагтай үндэсний хэмжээний үйл ажиллагаатай төв болон зохион байгуулагдсан.

  • 1999 он

    Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор УЭНЭШТ-ийг Монгол улсын Хүний гавьяат эмч Намжилын Гэндэнжамцын нэрэмжит болгосон.

  • 1998 он

    1998 оноос Улсын эх нялхасын эрдэм шинжилгээний төв (УЭНЭШТ) гэж нэрлэх болов.

  • 1991 он

    1991 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, Эрүүл мэндийн сайд, Улаанбаатар хотын тушаал АДХ-ын Гүйцэтгэх захиргааны А/39/83 тоот тушаал тогтоолын 3-р хавсралтаар тус төв ЭХЭМХЭШУНТ нэртэй байсныг Эх нялхасын эрдэм шинжилгээний төв болгон нэрийг нь өөрчилсөн байна.

  • 1987-1998 он

    Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв шинэ байранд ороод хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн клиник, эрдэм шинжилгээний салбар, захиргаа аж ахуй, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, хүүхдийн зөвлөх поликлиник, хүүхдийн зөвлөх поликлиник гэсэн салбар нэгжтэй ажиллаж эхэлсэн ба 1987 оноос хүүхдийн мэс заслын клиник, 1998 оноос сургалтын, статистик, мэдээлэлзүйн, хүний нөөцийн, санхүү хангамж үйлчилгээний, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын, сувилахуйн, инженер техникийн зэрэг албадыг байгуулан ажиллуулж, өргөжин тэлж иржээ.

  • 1987 он

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Улсын эх нялхасын нэгдсэн төвийг Эх нялхасыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй нэгтгэж, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв болгон зохион байгуулсан байна.

  • 1985-1987 он

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 223 дугаар тогтоолоор Хүүхдийн Клиникийн төв эмнэлгийг, ЗХУ-ын техникийн туслалцаатайгаар баригдаж байсан 300 ортой хүүхдийн больниц, 280 ортой төрөх газартай нэгтгэн Улсын эх нялхсын нэгдсэн төв байгуулах шийдвэр гарч, анхны захирлаар нь эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Данзан томилогдон ажиллажээ. 1987 онд одоогийн шинэ байранд орсон байна.

  • 1985 он

    1985 он гэхэд эмчилгээний 11, онош-эмчилгээний 5 тасаг, үзлэг шинжилгээний 22 кабинет бүхий зөвлөх поликлиниктэй 30 гаруй нарийн мэргэжлээр 16 хүртэлх насны хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх хүчин чадалтай болсон байлаа.

  • 1980 он

    Иргэний эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасаг 1980 онд ЭХЯ, Улаанбаатар хотын АДХГЗ-ны 60/50 дугаар тогтоолоор Улсын Хүүхдийн Клиникийн төв эмнэлэг нэртэй болсон.

  • 1930 он

    1930 онд Зөвлөлтийн мэргэжилтэн Анна Борисовна Голдманы санаачилгаар Улсын клиникийн төв эмнэлэг (Иргэний эмнэлэг)-ийн дэргэд 15 ортой “Хүүхдийн тасаг” байгуулснаар ЭХЭМҮТ-ийн суурь тавигдсан гэж үздэг.

Холбоосууд

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Нэгдсэн үндэсний байгууллагын шагналт

Цагийн хуваарь

Долоо хоногийн өдрүүд

09.00 - 24:00

Бямба

08:00 - 03.00

Ням

Амралтын өдөр

ЭХЭМҮТ - Зохиогчийн эрх 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.